June 23, 2011

Экзистенц


БИ нөхцөл байдалтайгаа зохицонгуй юм. Би ямар нэгэн эд зүйл биш болохоор ерөөсөө эд юм байх аргагүй. Би ширээ сандал биш л юм бол  угаас надад ширээ сандал болон төрөх нөхцөл өгөгдөөгүй гэсэн үг. Би өөр ямар нэгэн улсын иргэн биш, би өөр хаа хамаагүй хүмүүсээс биш, зөвхөн өөрийн эцэг эхээс л төрсөн. Би өөр улсад харьяалагдаж өөр хүүхэнд дурлаж, эцэг эхээ хүлээн зөвшөөрөхгүй байж болно л доо. Гэхдээ энэ бол би бусдаас урваж байгаа хэрэг биш, харин өөрөөсөө, өөрийнхөө нөхцөл байдлаас урвахыг оролдож буй явдал. Энэ нөхцөл бол надад л өгөгдсөн, түүнээс гарахын аргагүй бодит нөхцөл шүү дээ. Би бол ганцхан энэ би л байх боломжтой. Өөр хэнч байх аргагүй. Надад өөр нэр өгсөн ч ялгаагүй, миний л энэ бодит нөхцөл намайг хүрээлэн байсан. Надад сонголт байхгүй. Цорын ганц сонголт гэвэл одоогийн энэ нөхцөл байдлаа гагцхүү миний нөхцөл байдал, миний туйлын ахуй мөн болохыг хүлээн зөвшөөрч ойлгох явдал. ГҮЙЦЭЭ. Энэ бол миний экзистенц                    К.Ясперс /Karl Jaspers/

No comments:

Post a Comment