June 23, 2011

Paul Laurence Dunbar - We wear the MASK

Бид баг зүүдэг
Хацар халхалж, харц бүдэгрүүлсэн
Хуурмаг дүрээр жуумалзах багийг бид зүүдэг.
Хүний хуурмаг зангийнхаа төлөөс болгон
Урагдаж – цусаар уйлсан зүрхнээс ундрах 
Утгагүй – үй олон үгсээр дүүрэн амаар бид инээдэг.

Шүүрс алдан, нулимс дуслуулах бүрийг тооцоход
Шамбал өөрөө цэцэн мэргэн байх ёстой гэжүү?
Хэрэггүй дээ, халхаа зүүн байх ахуйд
Харуул! Тэдэнд биднийг!
Бид инээлдэх авч, Агуу Христ танд тэр нь
Багтарсан сэтгэлээс огших бидний бахираан л байна.
Бид дуулалдах авч, өлмий доорхи хөрс маань
Бээрээс бээрт сунайх балиар балчиг л байна.
Гэсэн ч ертөнц өөрөөр зүүдлэг дээ
Гивлүүрээ бид зүүчихсэн хойно.

We Wear the Mask

WE wear the mask that grins and lies, (A)
It hides our cheeks and shades our eyes,— (A)
This debt we pay to human guile; (B)
With torn and bleeding hearts we smile, (B)
And mouth with myriad subtleties. (A)

Why should the world be over-wise, (A)
In counting all our tears and sighs? (A)
Nay, let them only see us, while (B)
We wear the mask. (C)

We smile, but, O great Christ, our cries (A)
To thee from tortured souls arise. (A)
We sing, but oh the clay is vile (B)
Beneath our feet, and long the mile; (B)
But let the world dream otherwise, (A)
We wear the mask! (C)

Rondel /рондо/ шүлэглэлийн тухайд - франц хэлний тойрог, цагираг гэдэг үгнээс гаралтай. Энэ нь түүний эхлэл мөрөө дунд болоод төгсгөлдөө давтан, шүлэглэл зүйн хувьд битүү тойрог маягийн бичлэг үүсгэдэг онцлогоос урган гарсан нэр билээ. Рондогийн давталт нь шүлгийн гол санааг тодотгох хийгээд сэтгэл хөдлөлийн илэрхийллийг дөвийлгөж өгөхөд чиглэгдэнэ. Рондогийн сонгодог хэв загвар нь түүний давталт болоод 15 мөр шүлэглэлээс гадна, европ шүлгийн гол дэг болсон сүүл холболтоос ихээхэн хамааралтай байдаг. Эхэн үеийн рондо шүлгүүд 5, 3, 5 мөр бүхий 3 үндсэн шадаас бүрдэх бөгөөд эхний бадгийн эхний мөрийг 2, 3-р бадгийн төгсгөлд давтаж өгсөнөөр нийтдээ 15 мөр шүлэг бүтээх нийтлэг хэв загвартай байсан байна.

No comments:

Post a Comment