June 23, 2011

С.Есениний сүүлчийн шүлэг

До свиданья, друг мой, до свиданья.
Милый мой, ты у меня в груди.
Предназначенное расставанье
Обещает встречу впереди.

До свиданья, друг мой, без руки, без слова,
Не грусти и не печаль бровей,-
В этой жизни умирать не ново,
Но и жить, конечно, не новей.
 
         
                   ~~~ ~~~ ~~~
          
       Хагацая даа, анд минь баяртай
       Хонгор чамайгаа би чинь мартахгүй.
       Тавилангийн эрхээр салсан ч гэлээ
       Дахиад бид уулзахдаа л уулзана.

       Гар барьж үг хэлэлцэлгүй салъя
       Гуниж гутарсаны хэрэг үгүй-
       Энэ амьдралд үхэх шинэ юм биш
       Ингэхээр амьдрах ч бас шинэ биш шүү дээ   /Д.Дашмөнх-ийн орчуулга/

                  ~~~ ~~~ ~~~

Хагацъя даа анд минь, түр баяртай
Харин дүр чинь цээжинд үлдэнэ ээ
Анхнаасаа товлочихсон хагацал болохоор
Ахиад уулзахаа ч мэдэж байна аа.

Гар бариад ч, үг хэлэлцээд ч
Ганихарч гуниглаад ч юугаа хийх вэ дээ.
Энэ насанд үхнэ гэдэг шинэ юм биш
Илүү гарахаар амьдрал ч гэж үгүй дээ.   /Г.Аюурзана-ын орчуулга/

                   ~~~ ~~~ ~~~

      Сэвгэрхэн минь баяртай, хагацая
      Цээжинд чи минь дүрээстэй
      Алган дээр сийлсэн хагацал
      Ахиад учрахыг амлана биш үү
             
      Үг сүггүй , гараа ч атгалцалгүй
      Үймрэх гуниг,хөмсөг атиралгүй хагацая
      Үхнэ гэдэг цоо шинэ биш
      Үлдэнэ гэдэг түүнээс ч дор байна.   /Anonymous-ын орчуулга/

No comments:

Post a Comment