July 6, 2011

Л.Өлзийтөгс - Төсөөллийн өрөөнд

Чи бол миний зовлон
Зовлондоо би яасан их хайртай юм
Чи бол миний зогсооол
Зогсоолдоо би яасан гүн шигдчихсэн юм

Чи бол миний төөрөгдөл
Төөрөгдөлдөө би хичнээн их автчихсан юм
Чи бол миний сүйрэл
Сүйрэлдээ би хичнээн их дасчихсан юм

Чи бол миний нүцгэрэл
Нүцгэрэл минь чи миний төгсгөл
Чи бол миний ялалт
Ялсны дараах их ХООСРОЛ.

              ~~~ ~~~ ~~~

Битгий надаас яваач гуйж байна!
Би тэсч гарч чадна гэж үү?
Зөвхөн хайрлуулж явсан намайг
Зөвхөн шархлуулж явсан намайг
Зүгээр л ингээд орхичихож болно гэж үү?
Битгий надаас яваач!
Би амьд үлдэхийн тулд гуйж байна.
Өөр гэрэлд татагдсан ч байг
Өөрт чинь би бүдэгдсэн ч байг
Дэргэд минь л үлдчих гуйж байна
Дэндүү шархалсан зүрхний цусыг тогтоолгүй орхих гэж үү?
Өвдөг сөгдөн гуйя, ганцхан боломж олгооч дээ!
Өөрөөрөө бахархахын тулд ч болов үлдээч!

No comments:

Post a Comment