Showing posts with label Афоризм. Show all posts
Showing posts with label Афоризм. Show all posts

June 23, 2011

Франц Кафка

Бичиж туурвиж байхдаа чи хэдийгээр ганцаараа байлаа ч гэсэн багадна. Бүх юмнаас тусгаарлагдсан, том байрны нэгэн дундаж өрөөнд бичгийн хэрэгсэл, ширээний чийдэнтэйгээ хамт байх нь миний амьдралын дээд зэргийн дүр төрх юм . Би дандаа ингэж боддог.

Бичиж туурвих ажил болоод миний хүмүүст хандах хандлага өөрчлөгдөхгүй. Учир нь энэ хоёр миний язгуурын чанараас хамаарахаас биш түр зуурын нөхцөл байдлаас хамаарахгүй. Би ажиллахын тулд бүх юмнаас даяанч шиг биш энэ бол хангалтгүй, бүр үхдэл хүүр шиг тасарч хөндийрөх ёстой. Зохиолчийн хөдөлмөр гэдэг бол энэ утгаараа - гүн нойр юм, үхэл юм. Үхсэн хүнийг авснаас нь босгоод ирж болдоггүй шиг намайг бичгийн ширээнээс минь шөнө ч салгаж чадахгүй.

Юкио Мишима - Алтан асрын сүм

Үгийн эхний авиатай үхэн хатан тэмцэх ээрүү гацаа амьтан гэдэг орооцолдсон торноосоо, өөрийнхөө БИ-ийн торноос мултрах гэж байж ядах шувуухай л гэсэн үг. Тэгж тэгж бяцхан шувуухай торноосоо мултрах авч дэндүү оройтсон байна.

БИ аугаа их нууцаа нээж, төгөлдөр сайхны надад төрүүлсэн баяр бахдлыг хуваалцаж, сэтгэл зүрхээ юу ч үлдээлгүй нээж болох үед ч өөдөөс минь мөнөөх л царай харж байдаг байв. Энэ царайд уруулаараа

Дурлал

Ёс зүйн хувьд хайр дурлал нь өөрт буй эрхэм үнэт чанаруудыг хайрласан хүнийхээ эрхэм үнэт чанарууд тийш хандуулж, нөгөө хүнээ туйлаас дээдлэх үзэл, түүндээ үнэнч байх явдал.
                                                                                                               Г.Аюурзана

Ж.П.Сартр


Миний сэтгэлгээ бол би юм. Яагаад би сэтгэхээ болихгүй байгаагийн учир энэ.

Хүн эхлээд оршин байх ахуйгаа олдог, тэгээд төрдөг, хамгийн сүүлд хэн болох нь танигддаг. 

Бурхан гэж байлаа ч гэсэн хүнийг өөрөөс нь өөр хэн ч аварч чадахгүй гэдэгт бат итгэх хэрэгтэй.
                                                                                                                            Jean-Paul Sartre

Экзистенц


Урлаг

Урлагийн аугаа нь гоо сайхан ба гутрал шаналлын хооронд, хүмүүсийн хайрлахуй ба уран бүтээлд, шунан адгахын хооронд, ганцаардан зовохуй ба олноос төвөгшөөн залхахын хооронд эргэцүүлэл ба зөвшилцлийн хооронд, энэ бүх хоёрдмол байдалд оршдог.             Албер Камю /Albert Camus/ 

Абсурд


Абсурд хүн бол өөрийнхөө эр зориг, эрэгцүүлэн бодох чадварт найддаг. Амьдралдаа ер халагладаггүй, байгаа байдалд нь л сэтгэл ханаж чаддаг. Эрх чөлөөгөө хязгаарлагдмал болохыг ухамсарладаг тул элдвийн үймээн тарьдаггүй, амьдралаар оногдсон заяагаа л дагадаг. Бүхнийг өөрийнхөөрөө шүүн тунгаадаг тул амьдралын урт богино урьд хойч ер хүртээлгүй. Тэр бол амьдралд итгэх итгэлээ алдсан, нэгэн хэмийн амьдралаас залхсан, гэхдээ түүнээсээ гарах зам хайдаггүй, хайгаад ч нэмэргүйд хатуу итгэсэн, юу ч мөрөөддөггүй, мөрөөдөөд ч утгагүй гэж үздэг хүн юм.                 Албер Камю /Albert Camus/