Мишима Юкио (1925-1970) Тоокёогийн ойролцоо орших Итагай хуаранд 1970 оны 11-р сарын 25-нд самурайн ёсоор сеппуку (гэдсээ хүүлж үхэх ёс) хийж энэ ертөнцөөс одсон юм. Тэр энэ өдөр дөрвөн дагалдагсдийнхаа хамт хуарангийн даргын өрөөнд дайран орж генералыг барьцаанд аваад хуарангийн цэргүүдийн өмнө үг хэлж, Японы үндсэн хуулийг халж, Япон улсыг бүрэн зэвсэглэсэн армитай байхыг уриалжээ. Дэлхийн дайны дараа Япон улс армиа татан буулгаж, зөвхөн өөрийгөө хамгаалах хүчинтэй болсон бөгөөд эдүгээ хүртэл тэр хэвээр байгаа юм.
Showing posts with label Уран зохиол. Show all posts
Showing posts with label Уран зохиол. Show all posts
June 23, 2011
Ф.М.Достоевский
Дэлхийн уран зохиолын түүхэнд “Ээдрээтэй үзэгдэл” хэмээн тэмдэглэгдсэн энэ хүн 1821. 10. 30- нд Москвад аавынхаа ажилладаг ядуусын эмнэлэгт төржээ. Түүний бага нас хахир хатуу, архичин эцгийн дарамт, хүнд өвчтэй эхийн зовлон дунд өнгөрчээ. Цэргийн эмч эцэг нь ээжийг нь байнга дарамталдаг, хавь ойр эргэн тойрныхоо хүмүүсийг хяхан хавчдаг, хүүхдүүдээ байнга номхон хүлцэнгүй байхыг шаарддаг, бүхнийг өөрийн хүссэнээр хийдэг нэгэн байв. Харин ээж нь баян худалдаачны охин байсан бөгөөд уян зөөлөн сэтгэлтэй, амар тайван бүсгүй байжээ. Хэдийгээр ээжийнх нь инжинд ихээхэн хөрөнгө ирсэн боловч Достоевскийн гэр ядуу даржин амьдралтай, байнгын дутуу дулимаг байжээ.
Paul Laurence Dunbar - We wear the MASK
Бид баг зүүдэг
Хацар халхалж, харц бүдэгрүүлсэн
Хуурмаг дүрээр жуумалзах багийг бид зүүдэг.
Хүний хуурмаг зангийнхаа төлөөс болгон
Урагдаж – цусаар уйлсан зүрхнээс ундрах
Хуурмаг дүрээр жуумалзах багийг бид зүүдэг.
Хүний хуурмаг зангийнхаа төлөөс болгон
Урагдаж – цусаар уйлсан зүрхнээс ундрах
Утгагүй – үй олон үгсээр дүүрэн амаар бид инээдэг.
Бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 роман
1. "Дон Кихот" 1605, 1630 Мигуэль Де Сервантос
2. "Дайн ба энх" 1869 Лев Толстой
3. "Уллис" 1922 Жэймс Жойс
4. "Алдагдсан цагийн эрэлд" 1913-1927 Марсел Фрүст
5. "Кармазовын хөвгүүд" 1880 Феодер Достоевский
6. "Моби-Дик" 1851 Херманн Мелвиль
7. "Бовари хатагтай" 1857 Густав Фльюборт
8. "Middlemarch" 1871-1872 Жорж Элиот
9. "Шидэт уул" 1924 Томас Манн
10. "Генжигийн домог" 11~~ Мурасаки Шикибу
June 20, 2011
Франц Кафка - Эцэгтээ бичсэн захидал
Франц Кафка
Тэрээр vvсэл гарлаараа еврей, унасан газар, угаасан усаараа Праг, Парис, хэлээрээ немц, соёлын уламжлалаараа Австрийн зохиолч билээ. Ф.Кафка 1883 оны арваннэгдvгээр сарын 3-нд тєржээ. Эцэг нь мал нядлагчийн хvv, эх нь эрдэмтэн ламын охин байв. Амьдралын эрхэнд эцэг нь хvнд хэцvvг туулж насны эцэст хєрєнгєжиж дэлгvvрийн эзэн болжээ. Амьдрал нь ийнхvv зугуухан дээшилсэн нь соёл боловсрол багатай энэ хvнийг биеэ тоох євчин рvv хєтєлж, бусдыг хvлээн зєвшєєрдєггvй зєрvvд нэгэн болгосон байна. Тэрээр эхнэр, гурван охиноо захирч сурсан ба Францыг хэлбэр тєдий захирна. Ф.Кафка эцгийнхээ тухай єєрийн vзэл бодлоо “Эцэгтээ бичсэн захидал”-даа маш дэлгэрэнгvй єгvvлсэн. 100 гаруй хуудас уг захидлаа тэрээр хоёр сарын турш бичжээ. Гэвч энэ захидал эцэгт нь хvрээгvй юм.Судлаачид Ф.Кафкаг “Хvн ч мєн, зохиол ч мєн” гэж батлаад нийгэм, гэр бvл, уран бvтээл хоорондын гvн гvнзгий холбоо, хямралын тєв гэж vздэг нь санамсаргvй зvйл биш. Тэрээр єєд болохдоо зохиолч анд Макс Бронддоо “Бичсэн бvхнийг минь шатаагаарай” хэмээн гэрээсэлсэн ч итгэмжлэгдсэн хvн нь андынхаа сvvлийн хvсэлтийг биелvvлээгvй нь дэлхий дахинд Ф.Кафкаг бэлэглэсэн юм. Тvvний “Yйл явц”, “Шvvх”, “Хувирал”, “Америк” зэрэг бvтээлvvд модернизмыг дээд шатанд гаргаж, арга барил, дvр, сэрэл, єнгє аяс, агуулгын шинэчлэлээрээ утга зохиол шинжлэлийн тогтолцоот шинэ vзэл жинхэнэ ёсоор бvрэлдэн тогтоход шийдвэрлэх нєлєє vзvvлж, улмаар нэгэн хvчирхэг эх сурвалж нь болсон билээ. Ф.Кафкагийн уран бvтээлтэй танилцахын ємнє амьдрал, хувь заяа, vзэл бодлынх нь ертєнцтэй танилцах хэрэгтэй юм.
Subscribe to:
Posts (Atom)

